2010 оны эхний гараа Алтайн Бугат Мастер Кросс
Энэ блогоос: | Үүцлэх | өөр блог » |
Блог үүсгэх | Нэвтрэх |
2010 оны эхний гараа Алтайн Бугат Мастер Кросс
Сэлэнгэ аймагт болхоор товлогдоод байсан Дорнын Говь Мастер Кросс уралдаан тодорхой шалтгааны улмаас Улаанбаатар хотод зохион байгуулагдаж амжилттай өндөрлөв. Энэ оны 2 дахь уралдааны тэргүүн байранд ОУХМ "24" Д.Болдбаатар (Морьтхангай), 2-р байр СМ "68" Ш.Гомбо-Дорж (Алтайн Бугат), 3-р байр ОУХМ "55" Д.Батсайхан, 4-р байр залуу тамирчин "35" Х.Улам-Өрнөх (Хас Бүрээс), 5-р байр ОУХМ "11" Бямба Батцэнгэл (NTI) нар тус бүр шагналт байранд шалгарлаа. Харин энэ оны эхний тэмцээнд 3-р байранд орох боломжоо дүрмийн алдааны улмаас торгууль авсан залуу тамирчин Л.Ариунболд энэ удаад өөрийн буруутай үйлдсээс бус техникийн саатлаас тун харамсалтайгаар тэмцээнийг дундаас нь орхилоо. Тэрээр тэмцээний явцад 3-р байранд амжилттай явж байсан билээ. Харин энэ уралдааны бас нэг онцлог нь залуу тамирчин шагналт байранд шалгарсан бөгөөд, ОУХМ С.Эрдэнэ-Чулууны бэлтгэж гаргасан залуу тамирчин Х.Улам-Өрнөх юм.
Мастер Кросс уралдаан 2010 оны эхний 2 тэмцээний байдлаар оноо авсан тамирчид.
|
Байр |
Дугаар |
Тамирчин |
Оноо |
|
1 |
24 |
Д.Болдбаатар |
20 |
|
2 |
68 |
Ш.Гомбо-Дорж |
16 |
|
3 |
48 54 98 |
Ц.Жаргалсайхан Д.Батсайхан Ж.Төрмөнх |
6 |
|
4 |
54 35 |
Баасансүрэн Х.Улам-Өрнөх |
5 |
|
5 |
78 11 |
С.Эрдэнэ-Чулуун Б.Батцэнгэл Бумбарааш |
4 |
|
6 |
93 63 |
Мөнх-Оргил Бямба-Дэлгэр |
2 |
|
7 |
58 18 |
Сэргэлэн Бямба-Цогт |
1 |
Дараагын тэмцээн энэ сарын 21-нд Дархан хотод.
Тэмцээн УБ хотод Айдсын даваанд 3-р сарын 7-нд болж товлогдлоо.
За би энэ блогыг нээгээд 3 жилийн нүүр үзсэн байна. Энэ хугацаанд миний блог байнга тогтмол зочилдог үзэгчидтэй болж урам хайрлаж дэмжиж байдагт талархаж байна шүү. Зүгээр л авто машин, авто спортыг сонирхож хөгжилд нь хувь нэмэр оруулах хүслээр энэ блог сайтыг хөтөлдөг болхоор зав зай чөлөөт цагаараа шинэ мэдээ тогтмол хийж байхыг хичээж байна. Цаашид ч хийсээр байх болно. Удахгүй вэб сайт болгох учир та бүхэн үргэлж хамт байж шинэ мэдээллийг авч хамт байгаарай. Мөн Авто спорт, Мото спортын эгзэгтэй гэрэл зургыг гайхамшигтайгаар бүтээдэг найз Ууган-Эрдэнэ-дээ талархлаа. Цаашид Монголын мото спортын мэдээллээс хийхээр төлөвлөж байна. Энэ жил Мастер Кросс бартаат замын уралдаан, мото спортын азийн аварга шалгаруулах цуврал тэмцээн, мөн энэ жилээс дахин сэргээх гэж байгаа жижиг тэрэгний уралдааны мэдээллээс оруулах болно. Энэ бүхнийг уламжлал болсон гайхалтай фото зургаар та бүхэндээ хүрсээр байхыг дахин хэлэх байна.
Өөр бас нэгэн зүйлийг нэмж хэлхэд миний блогын бараг бүх л бичлэг хэд хэдэн хувь хүмүүсийн блог болон зарим нэг сонин хэвлэл, мэдээ мэдээллийн вэб хуудсанд тавигдсаар байдаг. Энэ бүхэнд нь би хувьдаа их баярлаж байдаг. Миний бичлэг нийтлэлүүд сонирхолтой байгаа гэдгийг л харуулаад байгаа юм. Гэхдээ нэг чухал зүйл нь цаашид миний блогоос бичлэг иш татахдаа www.mastercross.tk блогоос иш татав гэсэн тайлбартайгаар нийтлэж байгаасай гэж хүсэх байна. Мэдээллийн эх үүсвэрийг хуулж авахдаа хэнээс ханаас авсан гэдгээ тайлбартайгаар нийтлэнэ гэдэг маш сайхан соёл шүү дээ.
Бидэнтэй холбоо барьж санал хүсэлтээ илэрхийлж болно:
Email: master.cross@yahoo.com
Hi5 Profile: Hi5 MASTER CROSS
Гэрэл зурагчин Ууган-Эрдэнэ, түүний бусад уран бүтээлүүд: Flickr Photos

2010 оны 2-р гараа Сэлэнгэ аймагт 3-р сарын 7-нд зохиогдож мөн 3-р сарын 14-нд Дархан хотод 3-р гараа зохион явагдах боллоо. Монголын Авто Мастеруудын холбоо нь Сэлэнгэ аймагт анхны уралдаанаа зохион байгуулах гэж байгаа бөгөөд. Урьд нь МАМСХ-ны нэр дор Сэлэнгэ аймагт Алтан Намар нэртэйгээр хэд хэдэн удаа зохион байгуулагдаж байсан удаатай билээ. Харин Дархан хотод олон жилийн өмнөөс бартаат замын уралдаан жил бүр зохион байгуулагдсаар ирсэн уламжлалтай. Дархан хотод МАСТЕР КРОСС-н үнэнч үзэгчид олон байдаг төдийгүй Улаанбаатар хотод зохиогддог тэмцээнүүдээс дутхааргүй олон мянган үзэгчид хүрэлцэн ирдэг. Тамирчид энэ 2 уралдааныхаа бэлтгэлд хэдийнээ орсон байгаа бөгөөд Мастеруудын холбоо энэ жилийн сар бүхэнд тэмцээн зохион байгуулхаар зорисон зорилгоо хэрэгжүүлэх үүднээс 2-р сард зохиогдох байсан тэмцээнээ Монгол оронд тохиолдсон цас зудны улмаас 3-р сард болгон хойшлуулсан учир 3-р сард ийнхүү 2 тэмцээн хэдхэн өдрийн зайтай явагдхаар болсон байна. Мастер Кросс уралдаантай үргэлж хамт байдаг үнэнч үзэгч түмэн олон та бүхэндээ болон тэмцээнийг ивээн тэтгэж тус спортын хөгжилд өөрсдийн зутгэл хувь нэмрээ оруулж байдаг нийт ивээн тэтгэгчиддээ бүх тамирчдын өмнөөс талархал илэрхийлж байна.
Монголын Авто Мастеруудын Холбоо.
Үргэлжлэл...

Ойрд Мастер Кроссын блогтоо шинэ бичлэг хийсэнгүй их удсан байна. Зав чөлөө боломж ч бараг гарсангүй. Шинэ бичлэг мэдээ мэдээлэл хүлээж байдаг тогтмолд зочилдог бүх хүмүүсд талархаж байна. Шинэхэн мэдээлэл болгон хүргэхэд 2010 оны анхны тэмцээн буюу шинэ улиралын анхны гараанууд 1-р сард зохиогдхоор төлөвлөгдөн яригдаж байна. 1-р сарын дундуур Алтайн бугат Мастер Кросс болон 30, 31-ний өдрүүдэд Сэлэнгэ аймагт тэмцээн хийхээр яригдаж байгаа. Тодорхой албан ёсоор товлогдоогүй байга юм. Энэ 2 тэмцээн бүрэн албан ёсоор товлогдсон үед мэдээллийг цаг алдалгүй хүргэх болноо. Мөн 12-р сарын 19-нд ТМ телевизээр энэ сард болж өнгөрсөн Эвт Мастер Кросс уралдааныг тайлбартайгаар бүрэн эхээр нь хүргэх гэж байгаа сурагтай. Одоогын байдлаар Мастеруудын Холбооны дараагын үйл ажиллагаа нь шинэ оны босгон дээр бүтэн жилийн турш үргэлжилсэн тэмцээнд оролцсон тамирчдынхаа нийлбэр оноо, үр дүнг албан ёсоор гаргах гээд зэхэж байна. Энэ жилийн улсын аваргаар Ш.Гомбо-Дорж тодорсныг та бүхэн сайн мэдэж байгаа байх. Тун удахгүй ойр ойрхон мэдээлэл цаг алдалгүй нийтлэх тул блогтойгоо хамт байгаарай.

78 дугаартай С.Эрдэнэ-Чулуун хэдхэн жилийн өмнө 80 дугаартай оролцдог байсныг тууштай сонирхогчид мэдэх байх. Тухайн үед тэрээр өөрийн дасгалжуулж байсан шавь, N1 club-ийн үүсгэн байгуулагч Чинзоригийн хамтаар нэгэн шинэ залуу дуучин Батболдын - Аавдаа хэмээх дууны клипэнд тоглож байсан удаатай билээ. Тус клипэнд мөн АЖ Хайдав, СГЗ Сүрэнжав, даян аварга Өсөхбаяр гэх мэт олон хүмүүс оролцсон байсан. Сонирхоод нэг үзээрэй.
|
Эгнээ |
Шигшээ уралдаан |
Х.Д |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
Эзлэсэн байр |
|
1 |
Д.Болдбаатар |
24 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
2 |
Л.Ариунболд |
36 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
3 |
Баасансүрэн |
54 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
4 |
Х.Улам-Өрнөх |
35 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
5 |
Э.Халиунболд |
12 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
3 |
|
6 |
Бямба-Дэлгэр |
63 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
7 |
Ш.Гомбодорж |
68 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
1 |
|
8 |
Ж.Төрмөнх |
98 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
2 |
|
9 |
Дашдаваа |
66 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
10 |
Батцэнгэл |
09 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
11 |
Лхамжав |
39 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
4 |
|
12 |
Даваа-Жав |
86 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
13 |
Д.Батсайхан |
55 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
5 |
|
14 |
Ц.Жаргалсайхан |
48 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
15 |
Отгонхуяг |
34 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
16 |
Бямбацогт |
18 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
17 |
Ж.Цогтсайхан |
99 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
18 |
Мөнх-Оргил |
93 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Гахай шувууны ханиад гэх тэр өвчин Монголд илэрсэн учир 5-р сарын 30-нд зохигдох байсан уралдаан түр хугацаагаар хойшлогдох болов. Хэдийгээр Мастеруудын холбоо 2009 оны бүх саруудад тэмцээн зохиох төлөвлгөөтэй байсан болов ч 5-р сар ийнхүү огт тэмцээнгүйгээр өнгөрлөө. Гэсэн хэдий ч 6-р сарын 12-нд болох холын зайн уралдаан хагас сар хүрэхгүй хугацааны дараа болох юм. Энэ уралдаан нь УАЗ 469, Жийп, Мотоцикл гэсэн 3 ангилалд зохиогдох бөгөөд тус тусын ангилалд шагналт байруудыг тодруулах юм. Жийп ангилалд оролцох оролцогчид жийп эвдрэл ихтэй бартаа туулах чадвар УАЗ 469 машинаас дэндүү муу гэх шалтгаанаар цөөхөн байгаа тул оролцох сонирхолтой уралдах чадвар чадамжтай багууд идэвхитэй оролцхыг уриалж байна.
Та бүхэнд би Мастер Кросс уралдаан сар бүр зохиогдох болно гэж хэлж байсан. Мэдээж энэ сард болох уралдааны өдөр товлогдлоо. 5-р сарын 30-нд морин даваанд Great Paragon Master Cross уралдаан зохиогдох болно. Энэ удаад 40 орчим тамирчин оролцох тул энэ мөн л Монголийн авто спортод дахин шинэ хуудас нээх юм шүү.


![]() |
